Twilight киноны soundtrack Iron & Wine- Flightless bird, American mouth дууны орчуулгыг хүргэж байна.
Өнгөний мөнгөний төлөө зүтгэдэг
Өөдөсхөн сэргэлэн хүү байсан би
Хурц гярхай нүд чинь
Хуванцар тоглоомууд дээр минь туссан
Хэрэг хаагдлаа гэж цагдаа нэр хэлэхэд
Хүүхдийнх шиг урт үсээ би тайрчихсан
Элэгдэж муудсан газрын зурагнаас
Энд тэндгүй би чамайг эрж хайсан
Би чамайг олсон уу? Нисдэггүй шувуу минь
Харамласан, гунигласан эсвэл чамайг алдчихсан уу?
Америкийн амруу
Ахиухан эм цутгачихсан
Одоо би өдөржингөө хэвтдэг эрх тарган муур болсон
Шархаа долоож эдгээгээд
Халуунд хархнууд гүйлдээд
Хашааны завсраар яаж овоорохыг харж
Христийн цустай голруу өгөөшөө шидэж загасчлах
Хүмүүсийн зураг луу сарьдаг болсон.
Би чамайг олсон уу? Нисдэггүй шувуу минь
Харамласан, гунигласан эсвэл чамайг алдчихсан уу?
Америкийн амруу
Залгиулсан эм нь гацчихсан.