Emma Nelson- Courage

2015-05-06,

juul
Өнөөдрийг давж гарах гэж би дахиад л худал зүйлс хэлсэн
Өөрөөс минь өөр хэн ч намайг юу даван туулж байгааг минь мэдээгүй
Ердөө л бие минь тавгүй байна гэдэг үгэнд минь итгэчихсэн
Хэн нэгэн сайхан харагдаж байгааг минь хэлэхэд...
Хормын төдийд л надад сайхан санагддаг
Харин га
нцаараа дуслуулж буй нулимсыг минь
Хэн ч олж хардаггүй

Энгийн л нэгэн шиг би гэрлийг хайж явдаг ч
Энэ шөнийг ч давж чадахгүйг минь мэдэж байна уу?
Дэргэд минь чи байвал
Дахиад нэг өдрийн нүүрийг үзэж чадахыг минь мэдэж байна уу?

Дур гутмаар гэдгээ хэзээ анх мэдэрснээ мэдэхгүй юм
Дахиад хоолойгоороо юу ч давуулахгүй гэж шийдсэнээ ч бас
Хийж буй бүхэн минь амьдралыг минь үүрд өөрчилж байгааг мэддэг ч
Хормын дараа аврагдана гэж найдаж суухаа ч мэддэг
Бүх зүйлс зүгээр юм шиг өдрүүд байх ч
Бас үүний хажуугаар тийм биш өдрүүд байдаг

Бие биедээ хэлээгүй нууцаар хана босгочихоод
Битүү тэр орон зайдаа ганцаардаж суудаг
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч
Хамтдаа зарим өдрийг туулах өдөр ирэх байх

Энэ шөнийг ч давж чадахгүйг минь мэдэж байна уу?
Дэргэд минь чи байвал
Дахиад нэг өдрийн нүүрийг үзэж чадахыг минь мэдэж байна уу?

бичсэн: дуу хөгжим төрөл: англи дуу
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax