Florence+The Machine-ын Shake it out
Харуусал гэдэг яг мартагдсан найзууд шиг чинь сэтгэлд хуралдаад
Хамгаас харанхуй болсон үед сэтгэлд чинь амилдаг
Хаачихаа ч мэдэхгүй би төөрчихлөө...
Харанхуйгаас үхдэлүүд тоглохоор гарч ирлээ
Чөтгөр бүр амьдрах биетэй болохыг хүснэ
Харин би зарим зүйлсийг өөртөө л үлдээмээр
Үлдэж байгаа бүхнээ үнэ цэнэтэй байлгамаар байна
Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдаг шүү дээ
Өөрөө би үнэхээр тэнэг бас сохор байжээ
Өнгөрсөн бүхнээ нуруундаа үүрсээр явж
Хаачихаа ч мэдэхгүй би төөрчихлөө
Харин одоо ч өнгөрснөө чирж явна
Бидний хайр амь тавьж гаслан зүрхэнд минь бэлчсэн хэвээр
Бул чулуу шиг чангаах өнгөрсөн бүхнээ булж орхиод
Үлдэж байгаа бүхнээ үнэ цэнэтэй байлгамаар байна
Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдаг шүү дээ
Сэгсрээд хаячих, сэгсрээд хаячих
Сэгсрээд хаячих, сэгсрээд хаячих
Нуруун дээр чинь чөтгөр сууж байхад
Наадан бүжих хэцүү шүү дээ
Тиймээс түүнийг сэгсрээд хаячих
Өгөрч муудсан зүрхээ
Өөрийн гараар сугалж хаяад дахиад бүхнийг эхлэе
Үлдэж байгаа бүхнээ үнэ цэнэтэй байлгамаар байна
Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдаг шүү дээ
Сэгсрээд хаячих, сэгсрээд хаячих
Сэгсрээд хаячих, сэгсрээд хаячих
Нуруун дээр чинь чөтгөр сууж байхад
Наадан бүжих хэцүү шүү дээ
Тиймээс түүнийг сэгсрээд хаячих
Нуруун дээр чинь чөтгөр сууж байхад
Наадан бүжих хэцүү шүү дээ
Найр тавьж амьдрал надад боломж олголоо ч
Нэг л дутуу оргиод явчих юм
Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдаг шүү дээ
Хараагдсан эсвэл үгүй байх минь хамаа алга
Харанхуй замынхаа төгсгөлд хундагаа өргөе
Хүсэж найдаж, зовж шаналахад бэлэн байна гээд
Хундагтайгаа хөнтөрөөд
Биед минь шүгэлсэн чөтгөрт амьдрах диваажин хайхаар