Jackie Chan-ий гол дvрд нь тоглосон "Myth" буюу домог кинониы орчуулгыг хvргэж байна.

2015-05-13,


1431508343


(Jackie Chan):

Энэ эцэсгүй хүлээлтээс намайг чөлөөлөөч
Эрхэс тэнгэрээс одод унаж, салхи ширүүсч байна
Эцэст нь нэг чамайгаа цээжиндээ тэврэхэд...
Энэхэн зүрхэс маань зэрэг цохилж байна

Чин сэтгэл минь хувиршгүй гэдэгт итгээрэй
Чамд өгсөн амлалтаа мянган жил сахиж
Жихүүн хүйтэн өвөл мянганта
а тохиож
Жиндээн дааруулж байсан ч үгнээсээ буцахгүй

(Kim Hee Sun):
Нүдээ аниад гараас минь чанга атгаач
Нэг нэгнээ хайрлаж байсан тэр үеэ дурсан санаач
Бие биедээ өгсөн энэ их хайр минь л
Бүхий л шаналалын эхлэл болжээ
Хайртай гэдгээ хэлж чадахгүй нь
Хичнээн харуусалтай юм бэ

(Jackie Chan):
Зүрх минь хөндүүрлэн өвдөх шөнө бүрт
Зүүдэнд минь чи тэртээ хол үзэгдэх юм
Он жилүүдийг ганцаараа өнгөрөөгөөд дассан би
Одоо инээмсэглээд ганцаардлыг туулж чаднаа

Хүлээсээр сууна гэдэгт минь итгээрэй
Хичнээн ч шаналж байсан би буцахгүй
Тэсэшгүй энэ хүйтнээс
Тэврэлт чинь намайг чөлөөлтөл хүлээнэ

(Kim Hee Sun):
Нүдээ аниад гараас минь чанга атгаач
Нэг нэгнээ хайрлаж байсан тэр үеэ дурсан санаач
Бие биедээ өгсөн энэ их хайр минь л
Бүхий л шаналалын эхлэл болжээ
Хайртай гэдгээ хэлж чадахгүй нь
Хичнээн харуусалтай юм бэ

(Jackie Chan and Kim Hee Sun):
Чин ариун хайр зүрхэнд минь дэлбээлж
Цагийн урсгалыг бид толгой гудайлгүй туулна
Цээжний гүнд мөрөөдлөө тээсэн хэвээрээ...

(Kim Hee Sun):
Бие биедээ өгсөн энэ их хайр минь л
Бүхий л шаналалын эхлэл болжээ
Хайртай гэдгээ хэлж чадахгүй нь
Хичнээн харуусалтай юм бэ

Чин ариун хайр зүрхэнд минь дэлбээлж
Бие биедээ өгсөн амлалтаа мартахгүй
Жинхэнэ хайр минь цагийн урсгалыг ажралгүй туулна

Хайртай гэдгээ хэлж чадахгүй нь
Хичнээн харуусалтай юм бэ
Хувиршгүй хайр минь зүрхэнд
Хуучиршүй домог болон үлдэнээ

бичсэн: дуу хөгжим төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax